Алсын хараа

Байгаль орчинд ээлтэй технологийг хөгжүүлсэн, хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг дээдэлсэн, үнэ цэн бүхий компани

Эрхэм зорилго

Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилго, зорилтууд болон эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлж, технологийн хөгжилд тулгуурлан дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх замаар олон улсад өрсөлдөх чадвартай сайн засаглал бүхий компани болох

ҮНЭТ ЗҮЙЛС

1. Нэгдмэл байдал

Төрийн бодлогын хэрэгжилтийг хангах үүднээс хэрэглэгч, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч, бэлтгэн нийлүүлэгч зэрэг оролцогч талуудын эрх ашиг, уялдааг хангаж ажиллана. Бид нэгдмэл байдал, харилцан итгэлцэл, хүндлэлийг бий болгон хүн бүр багийн нэг хэсэг болж үр дүнтэй хамтран ажиллана. 

2.Сайн засаглал

Хувьцаа эзэмшигчдийн өгөөжийг нэмэгдүүлэх, эрх ашгийг нь хамгаалах замаар тэдний эрэлт, хэрэгцээг хангасан үйл ажиллагааг явуулна. 

3. Өрсөлдөх чадвар

Менежментийн шинэ хандлагыг нэвтрүүлж, салбарын болон дэмжих салбарын хүрээнд хамтран ажиллах замаар олон улсад өрсөлдөх чадвараа нэмэгдүүлнэ. 

4. Технологийн хөгжил

Олон улсад хөгжүүлж буй олон талт технологийг ашиглах замаар хөрөнгө оруулалтын үр ашигтай бодлогыг хэрэгжүүлж бүтээмжийг дээшлүүлнэ. Шинэ технологи, бүтээлч хандлагад тулгуурлан салбарын шинэчлэлд манлайлагч байна.

5. Бүтээмжид тулгуурласан санаачтлга

“Уул уурхай-Дэд бүтэц-Аж үйлдвэрлэл”-ийн хосолсон цогцолбор байгуулах хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр бүх шатанд санаачилга гаргаж манлайлан ажиллана.